Sunday, November 19, 2006

Зүрхний шүтээн Зүүнханхөхий нутаг минь






Миний төрсөн нутаг Увс аймгийн Зүүнхангай сум нь хамгийн зүүн талын сум бөгөөд Завхан аймгийн Тэс, Сонгино, Сант зэрэг сумдтай хил залган оршдог. Байгалийн үзэсгэлэнт Ханхөхийн нурууны салбар уулсын зүүн хормойд хангай, говь, тал хээрийн бүс хосолсон газрын дундах диваажин гэмээр нутаг байдаг. Та бүхэн завтай цагтаа манай нутагт заавал зочлоорой.